Австрали улсад жуулчлах талаар
Монгол улсын иргэн аяллын зорилгоор Австрали улсад зорчин очих виз болон бусад бичиг баримтыг Бээжин хот дахь Австралийн бүрэн эрхт консулаар дамжуулан шийдүүлэх бөгөөд бичиг баримтын бүрэн бүтэн, найдвартай байдал нь визний хариу болон хурдан шийдвэрлэхэд ихээхэн нөлөөлнө.
Бээжин дэх консулын газрын үндсэн цахим хуудас болох www.china.embassy.gov.au –с мэдээллийг авч болох бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.immi.gov.au цахим хуудаснаас үзэх боломжтой.
Хэдийгээр дээрхи цахим хуудаснаас бүхий л мэдээллийг авч болох хэдий ч зарим тохиолдолд буруу болон дутуу ойлгосноос үүдэн төвөгтэй мэт санагдах, улмаар зарим нэгэн зуучлагч байгууллагад хандах нь элбэг.
Эдгээр байгууллагууд нь виз хүсэгчид хүссэн хариуг нь авч өгөх эрхгүй бөгөөд зөвхөн виз хүсэх үйл явцыг судалж мэдсэн мэдлэгийнхээ хүрээнд бичиг баримтыг бүрдүүлдэг.
Хэрэв хувь хүн өөрөө сайн ойлгоод судалсан тохиолдолд иймэрхүү төрлийн ашгийн байгууллагуудад хандах шаардлагагүй бөгөөд аливаа хүндрэлгүйгээр материалаа бүрдүүлэх бүрэн боломжтой.
Миний бие Австрали улсад 2 дахь удаагаа аялаад ирсэн бөгөөд бүхий л материал бүрдүүлэлтийг өөрийн биеэр зохих журмын дагуу бүрдүүлсэн. Мэдээж миний хувьд энэхүү виз мэдүүлэх үйл явц танил байгаагүй.
Энэхүү материалыг миний адил Австрали улсад аялахаар хүсэгчдэд зөвлөгөө өгөхөөр мөн бага ч болов цаг мөнгийг тань хэмнэхэд туслах үүднээс бэлтгэлээ.
Визний төрлүүд
Жуулчлал болон аливаа богино хугацааны айлчлал хийхээр төлөвлөж буй хүмүүст дараах төрлийн визүүдээс өөрт тохирох ангиллыг сонгон мэдүүлнэ. Үүнд:
- Аялал жуулчлал
- Гэр бүл, хамаатан садан, найз нөхдийн урилгаар зочлох
- 3 болон түүнээс богино хугацааны сургалтад хамрагдах хүмүүс энэхүү жуулчны визийг мэдүүлнэ.
Аялалын виз эзэмшигч нь тухайн улсад байх хугацаандаа ажиллах болон аливаа бизнесийн чиглэлийн үйл ажиллагаа явуулахыг хориглодог.
жуулчны виз нь дараах ангиллуудад хуваагдана:
Tourist visa (Subclass 676): аялалын зорилгоос хамааран 12 сар хүртэл хугацаанд оршин суух эрхийг олгож болно. Энэхүү визийн мэдүүлгийг хятад улсад орших консулын газар шийдвэрлэнэ.
Sponsored Family Visitor visa (Subclass 679): гэр бүл хамаатан садны урилгаар зочилохоор хүсэлт гаргагчдад зориулсан бөгөөд 3 сар оршин суух эрх олгодог боловч тухайн нөхцөл байдлаас хамааран 12 хүртэл сарын хугацаагаар олгож болно.
Анхааруулга: Sponsored Family Visitor visa (Subclass 679) –н мэдүүлгийг Австрали улсад шийдвэрлэдэг.
Визний хугацаа
Тухайн улсад оршин суух эрхийн хугацаа нь виз мэдүүлэгчийн мэдүүлсэн шалтгаан болон тухайн нөхцөл байдлаас шалтгаалан янз бүр байдаг. Ерөнхийдөө жуулчлалын шугамаар виз мэдүүлэгчид дээд тал нь 3 хүртэл сар оршин суух эрхийг олгодог.
Хэрэв 6 сар хүртэл урт хугацаагаар оршин суух хүсэлт гаргагчийн одоогийн байдал болон гэр бүлийнхний Австрали улстай холбоотой бүхий л мэдээллийг нягтлан шалгасны үндсэн дээр ямар хугацааны виз өгөхөө шийдвэрлэдэг.
12 сар хүртэл оршин суух эрхийг Австралийн иргэн болон албан ёсны амьдрах эрхтэй гадаадын иргэдийн эцэг эхэд өгөх магадлалтай.
Шийдвэр гаргагч оршин суух эрхийн хугацааг аливаа виз мэдүүлэгчийн мэдээллийг харгалзан тухайн нөхцөл байдалд тулгуурлан шийдвэрлэнэ.
Шаардлагатай материалууд
Визний төлбөрөө төлөхөөс гадна бусад шаардлагатай материалуудыг бэлтгэх шаардлагатай. Үүнд:
- Апликешнь /application/
Tourist visa (Subclass 676): Form 48R болон Form 54 маягтыг анги хэлээр бөглөнө.
- Checklist-д орсон материалууд
- Хорооны тодорхойлолт
- Цагдаагийн газрын тодорхойлолт
- Ажил эрхлэгчид Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /аяллын зардлыг аж ахуйн нэгж болон хувь хүн батлан даасан байсан ч виз мэдүүлэгчийн тогтмол орлого нь эх орондоо эргэн ирэх баталгаа болдог тул иймэрхүү төрлийн материалуудыг хавсаргасан байх нь зүйтэй/
- Цээжний рентген зураг /70 буюу түүнээс дээш насныхан, эмчилгээ хийлгэхээр төлөвлөж буй хүмүүс болон 3-с дээш сараар оршин суух хүсэл гаргагчдад шаардагдана/
- Аялахаар төлөвлөсөн хугацаа болон аялалын ерөнхий төлөвлөгөөгөө гаргасан байх нь хэрэгтэй.
- Урьсан хүний захидал /санхүүгийн бичиг баримтын хуулбар/
- Урьсан хүний бичиг баримт визний хуулбар
Ерөнхийдөө санхүүгийн баталгаа нь эх орондоо эргэн ирэх болон тухайн улсад байх хугацаандаа зарцуулах санхүүгийн боломжыг хардаг бөгөөд аливаа байнгын орлогоо баттайгаар тодорхойлох боломжгүй хэрнээ их хэмжээний банкны баталгаатай байх нь тийм ч сайн нотолгоо болж чаддаггүй. Миний хувьд өөрийн цалингийн тодорхойлолт болон байнгын удаан хугацааны орлогын эх үүсвэрээ нотлох бичиг баримтыг бүрдүүлсэн.
Аливаа зүйлийг хуурамчаар бүрдүүлэх болон хэт үнэмшилгүй баримтыг мэдээлэх нь виз олгохгүй байх шалтгааныг бүрдүүлнэ. Ялангуяа жуулчлалаар явахаар виз мэдүүлэгч нь ажиллах эрхгүй байдаг тул эх орондоо эргэн ирэх асуудлыг онцгойлон шалгадаг юм билээ. Мөн мэдээж англи хэлний мэдлэгтэй байх нь аялалын үеэр болон виз мэдүүлэхэд чухал шаардлагатай.
Ямар ч шугамаар Австрали орныг зорих нь өөр өөрийн шаардлага шалгууртай тул хэрэв виз мэдүүлэгч аялалын визээ очсон хойноо ангиллыг нь өөрчлөх болон сунгахаар төлөвлөж байгаа бол тийм боломж маш ховор гэдгийг анхаарах хэрэгтэй. Учир нь виз олгохдоо NO FURTHER STAY буюу заасан хугацаанаас илүү сунган үлдэхийг хориглосон тамгатай байдаг. Тиймээс хэрвээ сурч ажиллахыг хүсэгчид энэхүү визийг бус тухайн өөрийн хүссэн визний төрлийг судлахыг зөвлөе.
Австрали орны хувьд аялалаар зорчиход өртөг өндөртэй боловч аялалаа сайн төлөвлөсөн тохиолдолд боломжийн өртгөөр аялах бүрэн боломжтой.
Энэхүү материалыг www.china.embassy.gov.au болон www.immi.gov.au цахим хуудсуудыг ашиглан бэлтгэлээ.










hi australia ulsad manai egch bdag ymaa tend ochmoor bna yag hnaas ni eheleh we tuslaad uguuch
By: otgonbaatar on November 4, 2008
at 4:52 am
[...] Related: Tour Visa Docs | Жуулчлах | Tourist Visa Checklist | Australian Tourist Visa [...]
By: Австрали улсад жуулчлах тухай болон бүрдүүлэх материалуудын талаар « on April 17, 2009
at 3:23 am
bi Britain-d magistrt surdag umaa.Odoo english course-d yawj bga.Yamar neg argaar surguulia Australiad shiljuuleh gesen um.Bolomj,zowlogoo baiwal tuslaach!!
By: anhaa on October 30, 2009
at 2:23 pm