Posted by: Uyanga Baatarsukh | November 2, 2008

Tourist Visa Checklist

Australian Government

Department of Immigration and Citizenship

TOURIST VISA (SUBCLASS 676)

APPLICATION DOCUMENT CHECKLIST
FOR MANUAL (PAPER) APPLICATIONS
Энэхүү материал нь виз мэдүүлэгчийн илгээвэл зохих материалуудын жагсаалт юм. Мөн түүнчлэн виз мэдүүлэгчийн нөхцөл байдлаас шалтгаалсан нэмэлт материалуудын жагсаалт юм.

Санамж: Бүрдүүлэх материал нь орон бүрээр харилцан адилгүй байна. Виз мэдүүлэгч нь өөрийн оронд байрлах болон хамгийн ойр байх консулын газраас дэлгэрэнгүй мэдээллийг авах хэрэгтэй.
See: Консулын газруудын мэдээлэл
Эдгээрээс гадна тухайн консулын газраас шаардагдах нэмэлт материалуудыг хавсаргах шаардлага гарч болно.
Санамж: Аливаа баримт бичгийн эх хувийг элчин сайдын яамнаас шаардаагүй тохиолдолд хавсаргаж болохгүй.Баримт бичгүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар болон хэрэв тухайн баримт англиас өөр хэл дээр бичигдсэн бол баталгаат орчуулга хийгдсэн байх ёстой.
Бүрэн гүйцэд бүрдүүлсэн материалын хянах хугацаа нь илүү хурдан байх магадлалтай. Материалыг дутуу бүрдүүлэх нь хянах хугацааг удаашруулахаас гадна татгалзсан хариу авах магадлалтай. Элчин сайдын яам дутуу материалыг шаардах үүргийг хүлээхгүй.

Энэхүү шалгах хуудсыг бөглөөд илгээх материалынхаа эхэнд байрлуулна уу.

Хэрхэн виз мэдүүлэх тухай дэлгэрэнгүй:

Харах: Information form 1025i Making and Processing visa applications (68KB PDF

file)

Энэхүү материалын англи хэл дээрх эх хувийг визний материалд ашиглах бөгөөд монгол хувилбар нь зөвхөн тодорхой ойлголт өгөх зорилгоор орчуулсан болно.


Зайлшгүй шаардлагатай материалууд

a) Бүрэн бөглөсөн апликешн

Хэрэв Австралиас бусад оронд байгаа бөгөөд электрон виз мэдүүлэх эрхгүй орны иргэд бөглөх: Form 48R Application to visit Australia for tourism or other recreational activities

Хэрэв Австрали улсад байгаа бөгөөд хугацаа сунгах хүсэлтэй бол: Form 601 Application for further stay as a visitor

b) Виз мэдүүлэх төлбөр: Charqes (Fees)

Аялал болон жуулчлалаар виз мэдүүлэгч хүүхэд

a) 18 буюу түүнээс доош насны хүүхдийн эцэг эх болон асран хамгаалагч нь хамт аялахгүй нөхцөлд батлан даагчийн зөвшөөрсөн мэдүүлгийг бөглөж гарын үсэг зурна.

Хүүхдийн эцэг эх болон батлан хамгаалагч гэдгээ батлах. Жишээ нь нотариатаар батлуулсан төрсний гэрчилгээний хуулбар, эцэг эхийн бичиг баримт гэх мэт. Энэхүү апликешнд орсон виз мэдүүлэгч хүүхэд бүрт бөглөх: Form 1229 Consent form to arant an Australian visa to a child under the age of 18 years

Австрали улсад үлдэх болон суралцах хүүхэд

a) 18 буюу түүнээс доош насны хүүхдэд эцэг эхтэйгээ бус садан төрөл асран хамгаалагчтайгаа үлдэх нөхцөлд хуулийн дагуу батлан даагчийн зөвшөөрсөн мэдүүлгийг бөглөж гарын үсэг зурна. Form 1257 Undertaking declaration

b) Паспортоо хэрхэн эргүүлж авах талаар мэдээлэл (хэрэв шуудангаар авах бол паспортын хэмжээтэй дугтуйг хаяглан илгээх).

Хувийн материалууд

a) Виз мэдүүлэгчийн гадаад паспорт

b) Виз мэдүүлэгчийн нотариатаар баталгаажуулсан төрсний гэрчилгээний хуулбар.

c) Виз мэдүүлэгчийн болон хамт явах хүүхдийн 6 сараас доош хугацаанд авахуулсан паспортын хэмжээтэй цээж зураг 1.


Цулгай гадаргуу дээр авхуулсан байх..

Зураг бүрийн ард Овог, нэрийг бичих

Шаардагдаж болох нэмэлт материалууд

Тэмдэглэх

Санамж: Элчин сайдын яам шийдвэр гаргахын өмнө нэмэлт материалыг шаардах албагүй бөгөөд энэхүү нэмэлт материалуудыг хавсаргах нь виз мэдүүлэгчээс шалтгаална.Бүрдүүлэх материал нь орон бүрээр харилцан адилгүй байна. Виз мэдүүлэгч нь өөрийн оронд байрлах болон хамгийн ойр байх консулын газраас дэлгэрэнгүй мэдээллийг авах хэрэгтэй

See: Contact Details outside Australia

Эрүүл мэнд болон зан байдлын тодорхойлолт

Тэмдэглэх

a) Цээжний рентген зураг

b) Эрүүл мэндийн болон аяллын даатгал.Аль ч төрлийн даатгалтай байсан Австрали улсад байх хугацааны турш бүхий л эрсдлээс хамгаалсан байх ёстой.Элчин сайдын яамнаас даатгал хийлгэхийг зөвлөхөөс өмнө даатгал хийлгэхгүй байх хэрэгтэй.

Санхүүгийн мэдээлэл

a) Хөрөнгийн баталгаа (банкны бичиг, гүйлгээний мэдээлэл, баталгаат данс, татвар төлөлтийн мэдээлэл).

Бусад

a) Ажлын газрын тодорхойлолт (цалин болон ажилласан хугацааны тодорхойлолт) болон аяллын хугацаанд олгох амралт чөлөөний тодорхойлолт

b) Сургуулийн урилга болон элсэн орсныг нотлох нотолгоо

c) Гэр бүл болон найз нөхдийн урилгаар аялан явах тохиолдолд урисан урилга, хэрэв санхүүгийн батлан даалт хийж буй бол санхүүгийн чадвараа нотлох

d) Аялалаа дуусгаад эх орондоо эргэн ирэх бусад баталгаа

Advertisement

Responses

  1. [...] Tour Visa Docs | Жуулчлах | Tourist Visa Checklist | Australian Tourist [...]


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Categories

Follow

Get every new post delivered to your Inbox.