Posted by: Uyanga Baatarsukh | November 5, 2008

Австрали улсад эзэмших хамгийн хямд боловсрол…TAFE/Technical and Further education/

Хүмүүс энэ сургалтын талаар мэддэг л байх тэгээд яагаад нэг ч хүн энэ сургалтыг дурьддаггүй нь их сонин санагдаад энэхүү мэдээллийг орууллаа.

Энэ сургалтын төв нь Австралийн засгийн газраас мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилготойгоор Австралийн хот суурин бүрт өөрийн сургалтын төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд практик дээр тулгуурласан сургалттай. /манай хуучны ТМС-тэй төстэй/.

Сургалтын агуулгын хувьд 1 өдрийн кофе бэлтгэх сургалтаас эхлээд бүтэн цагийн /full time/нарийн мэргэжлийн боловсрол олгодог. Суралцахад насны хязгаар байдаггүй бөгөөд зарим ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ахлах ангид орох жилээ /манайхаар 8-р ангиа төгсөх хэмжээний, 12 жилийн сургалттай бол 10 ангиа төгсөөд/ энэхүү сургалтын төвд шилжин суралцах нь бий.

Сургалтын чанарын хувьд маш өндөр, төлбөр нь хямд байдаг.

TAFE сургалтад:

- Шинээр мэргэжил эзэмших

- Ажиллаж байх хугацаандаа мэргэжил боловсролоо дээшлүүлэх

- Амралтыг болон богино хугацааны сургалт гэх мэт хүн бүрийн хэрэгцээнд таарах маш олон төрлийн сургалттай.

Сертификатын болон Дипломын зэрэг олгодог бөгөөд дипломын зэрэг авсан бол үргэлжлүүлэн Их дээд сургуулийн 3-р дамжаанаас суралцан баклаврын зэрэг авах бүрэн боломжтой. Сургалтын систем нь шат ахих байдлаар үнэлдэг.

- Certificate 1 /Суурь мэдлэгийн сургалтын төвшин/

- Certificate 2 /Ерөнхий мэдлэгийн болон ажилд орох үндсэн мэдлэгийн төвшин/

- Certificate 3 /Ахисан төвшин/

- Certificate 4 /Хагас мэргэжлийн болон техник, хувь хүний зохион байгуулалт, удирдлагын сургалт/

- Diploma /Мэргэжлийн сургалт/

- Advanced diploma /Нарийн мэргэжлийн сургалт/

- Certificate of education /18 буюу түүнээс дээш насныханд зориулсан ерөнхий боловсролын сургалт/

- Certificate of applied learning /ахлах сургуулийн 11,12-р ангийн сурагчдад зориулсан мэргэшил хавсарсан ерөнхий боловсролын сургалт/

Сургалтын төлбөрийн хувьд нэгж цагийн үнэлгээ нь 1.34AUD байх бөгөөд хамгийн багадаа $54.00, хамгийн ихдээ $858.00 байдаг /нэг жилийн хичээлийн агуулгаасаа хамаарна/. Мөн сургалтын төлбөрөөс гадна академик бус сургалтын үйл ажиллагаанд зориулан жилдээ $160 төлдөг. Энэхүү төлбөр нь боловсролыг дэмжих болон сургалтын үйл ажиллагаанд зарцуулагддаг.

Ингээд бодохоор хямд өртгөөр сурах арга бас байнаа. TAFE сургалтын төвүүдэд англи хэлний курс бас байдаг. Нарийн мэргэжлийн сургалтад хамрагдахад англи хэлний мэдлэг шаардагдах тул IELTS шалгалтын оноотой юмуу аль нэг сургалтын төвөөс сертификаттай байхыг шаардана.

TAFE сургалтын давуу тал нь хямд төлбөрөөр Австрали улс даяар хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг эзэмшихээс гадна цаашид баклавр, магистр гээд сурах боломж юм /бүтэн 2 жилийн дээд сургуулийн төлбөрөөс ихийг хэмнэхээр байгаа биз/

Хамгийн сүүлд очиж уулзахад TAFE англи хэлний сургалтын сертификаттай бол Австралийн томоохон сургуулиудын нэг болох LaTrobe юниверситид IELTS шалгалтын оноогүйгээр элсэн ордог болох тухай ярьж байсан /энэ талаар яг албан ёсны мэдээлэл аваагүй шүү. LaTrobe их сургуулийн элсэлт хариуцсан албаны ажилтан хэлсэн юм/.

Одоо манай оронд уул уурхай хөгжих шатандаа явж байгаа үед TAFE  сургалтын дипломтой инженер, механик байхад гадаад орноос ирж ажиллаж буй нөхдөөс дутахгүй эрэлт хэрэцээтэй байгаа санагддаг /миний мэдэх хэд хэдэн мэргэжилтнүүд энэ сургуулийг төгссөн байсан шүү/. Ингээд ганцхан удаа сураад болох бус байнга сургалтад хамрагдаж өөрийгөө хөгжүүлдэг болчихвол манай Монгол орон сайхан хөгжнөө.

Австрали улсад ажиллаж амьдарч буй монголчууд маань ч гэсэн энэ сургуулийг амжилттай дүүргээд бусдын адил хөдөлмөрөө үнэлүүлж амьдарвал сайхан санагддаг. Хүмүүс ингээд хэрэгжүүлээд байгааг би мэдэхгүй байна уу?

Advertisement

Responses

  1. hi!deerh medeellig unshlaa. nadad bolomjiin sanaglaa.uchir ni bi gadagshaa garch magistart surah huseltei bgaa!………….

  2. Sain uu Uyangaa, chi TACIS-t ajillaj bsan Uyangaa mon uu? Mongold irtsiim uu? Herev mon bol pls email bicheerei.

  3. TAFE ni gadaadiin oyutnuudad jiliin 9000$ bolood nemegdchihdiim shig bn lee. irged bolon dotoodiin oyutnuud, PR-uud bol asuudalgui

  4. hi, end dandaa hund heregtei goe medeelluud garah yumaa,,,ih taalagdlaa,,bi odoo MUIS iin 1 r kursee tugsuj bgamaa,,, zunii amraltaaraaa awstraliin ene surgaltad suugaad ireh bolomjtoi yu?tgwel niit zardal ni hed boloh bol? za thanks, amjilt

  5. sain bnuu.Австрали улсад hyamdaar surah,uuriin chin gargasan medeeleliig olj uzlee.ene tuhai delgerengui medeelel awah huseltei baigaa tul,tanitai holbogdmoor.email hayagaa ognuu?hariu husie

  6. sain bnuu.Австрали улсад hyamdaar surah,uuriin chin gargasan medeeleliig olj uzlee.ene tuhai delgerengui medeelel awah huseltei baigaa tul,tanitai holbogdmoor baina.email hayagaa ognuu?hariu husie

  7. bi 45 nastai hel medehgyi ymar negen argaar ybbal byteh bolob yy

  8. nadad monhoosaraa@yahoo.comryy zahia bicnij tyslaacn snagnaltai, ger byleeree ybnaa mongo ni belen

  9. Sain bna yy erhem hyndet gegeencnyydee.Tanai ene mergejil olgoh syrgaltand syrmaar bna. Yaj hend handah be. Niit tolbor ni hed boloh be ehnii jiliinh ni bysdiigaa bodbol hymd ortogtei bolomjiin yum snig sanagdlaa nadryy hend handah hybiin meil haygaa ognyy egbel zahia bicnne yy.Bi dotryylah zyil bna

  10. minii meil hayg tsetsegbayar@yahoo.com

  11. Hi. Uyangaa chi ene talaaraa todorhoi zuvluguu uguurei. hariu husie.

  12. sain bna uu? bi ene jil 11-ee tugsuh yum aa tgd avstrald baklavar zergeer surah bolomj bgaa bolov uu? helj ugch tuslaach?

  13. Sain bnu? bi TAFE i college -d surah gd bgan ono maani ch tgj taaraad tgd mergejleese hamarad 1-2 jil surahda Certificate 1 eese ehlene gsn ug u? COllege haihda apply dahdaa certificate 1 gh u? Mun 2jil surad tugschuud uuru huutsuldj bgd bachelord surah u? ene tal deer maani hariult ugj tuslaach

  14. nadad medeelel chiny taalagdlaa bi bas yavahiig husch bna nadad mail hayagaa yavuulj tusbolooch bi bas sudlaj uzeh gesen yum enkhdelhii@yahoo.com ene hayagluu mail bichij tus bolooroi holboo barihiig husch bna.


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Categories

Follow

Get every new post delivered to your Inbox.